Мэргэжил сонголтын талаар
"Мэргэжил сонголт" арга хэмжээнд 2014–2017 оны өөрсдийн мэргэжлээрээ салбар салбартаа манлайлж яваа төгсөгчид өөрсдийн түүх, ажлын туршлага, ажлын байрны өрсөлдөөн, өөрсдийн мэргэжлийн давуу болон сул тал, ажлын байран дээрх цалингийн мэдээлэл гэх мэт сонирхолтой мэргэжлүүдийн талаар, ирээдүйд мэргэжлээ сонгохоор бэлтгэж байгаа сурагч дүү нартаа өөрсдийн туршлагаас хуваалцах болно. Мөн хүрэлцэн ирж сонсохыг хүссэн хүн бүрд нээлттэй.
Уулзалтын үеэр онцлох үйл явдал нь 10-12-р ангийн сурагчдаас "Миний сонгосон ирээдүйн мэргэжил" сэдвээр Эсээ бичлэгийн уралдаан зарлаж Зохион байгуулагчдын зүгээс шагналт байруудыг шалгаруулж урамшуулах болно.
Тэмцээний шагнал
Уралдааны шилдэг бүтээлд дараах шагналыг олгоно. Шагналыг 12-р анги, 10-11-р анги гэсэн хоёр төрөлд тус бүр эхний гурван байрыг шалгаруулж 2025 оны 05 сарын 15-нд эвэнтийн төгсгөлд гардуулна.
12-р анги
| Байр | Мөнгөн шагнал | Нэмэлт урамшуулал |
|---|---|---|
| I байр | 1,300,000₮ | Медаль, өргөмжлөл |
| II байр | 800,000₮ | Медаль, өргөмжлөл |
| III байр | 400,000₮ | Медаль, өргөмжлөл |
10-11-р анги
| Байр | Мөнгөн шагнал | Нэмэлт урамшуулал |
|---|---|---|
| I байр | 500,000₮ | Медаль, өргөмжлөл |
| II байр | 300,000₮ | Медаль, өргөмжлөл |
| III байр | 200,000₮ | Медаль, өргөмжлөл |
Эвэнт болох байршил
Тариалан сумын Соёлын төвд 2026 оны 05-р сарын 15-нд 15:00 -17:00 цагийн хооронд болно
Илтгэгчид







